Шалгалтанд орох хүсэлтээ урьдчилан захиалах
Шалгалтын бүртгэлийн урьчилан захиалгыг утсаар хүлээн авна.
Дээрх заасан хугацаанд бүртгүүлж амжихгүй хүнийг утсаар урьдчилсан бүртгэлд бүртгэнэ.Албаны оффис руу холбогдож, шалгалтын төлбөрөө доорх дансанд шилжүүлбэл шалгалтындугаар олгогдоно.Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс, томилолт эсвэл биеийн нөхцөл байдлаас шалтгаалан J.TEST-ийн шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалтын мэдүүлэг өгөх боломжгүй бол утсаар урьдчилсан захиалгаар бүртгэлийг хүлээн авдаг.
【Шалгалт өгөхөөр урьдчилан захиалах дараалал】
1 Бүртгэлийн хугацаанд Монгол дахь J.TEST-ийн албаны утсанд хандан, шалгалтанд орох хүсэлтээ өгч урьдчилан бүртгүүлж болно.
【 Монгол дахь J.TEST-ийн албаны утас : 99938007】
2 Хариуцагчид, бүртгүүлэгч нь ①овог нэр, ②хүйс, ③төрсөн он, сар, өдөр, ⑤утасны дугаар, ⑥Монгол дахь J.TEST-ийн Монгол дахь албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаагаа мэдэгдээрэй. Монгол дахь J.TEST-ийн албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаа гэдэг нь: А: J.TEST-ийн Монгол дахь албанд хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлж өгөхөөр ирэх, эсвэл В: Шалгалт өгөх тухайн өдөр материалаа бүрдүүлж өгөх аль нь вэ гэдгээ мэдэгдээрэй.
3 Доорх банкны данс руу төлбөрөө тушаана уу.
【Шилжүүлэх хаяг】
Банкны нэр: ХААН БАНК
Дансны дугаар: 5009883739
Дансны нэр: Жэй тест монголиа оффис
※ Төлбөрийн хураамжийг бүртгүүлэгч өөрөө төлнө.
※ Шалгалтын төлбөрийг урьдчилан бүртгүүлсэнээс хойш 7 хоногийн дотор дээрх дансанд хийнэ үү. 7 хоног өнгөрвөл захиалга хүчингүй болох тул анхаарна уу.
4 Монгол дахь J.TEST-ийн алба шалгалтын төлбөр хийгдсэн эсэхийг нягталсны
дараа, бүртгүүлэгчийн утас руу “Урьдчилан бүртгэлийг нягтлан”, “Шалгалтын
дугаар”-ыг зурвасаар илгээнэ. Тиймээс утсаар ирсэн зурвасаа шалгана уу.
Хэрэв төлбөрөө шилжүүлсэний дараа 3 хоногийн дотор зурвас ирэхгүй бол Монгол
дахь алба руу холбогдоно уу. Орон нутгаас урьдчилан бүртгүүлсэн тохиолдолд
мөн шалгалт өгөх эрхээ авсан хүн сүлжээгүй газар байвал зурвас очихгүй
байх тохиолдол бий.
5 “Шалгалтын В хуудас” (Шалгалтын бүртгэлийн батлах хуудас)-ыг өгөхдөө,
Бүртгэлийн анкет (А хуудас)-ыг бөглөж, шалгалт өгөгчийг нягталж, бүртгэл
дуусна.
Дээрх дагуу албанд мэдэгдсэн ⑥Монгол дахь J.TEST-ийн албанд хүсэлтээ
өгөхөөр ирэх цаг хугацаанд тулгуурлан, А . шалгалтын өмнөх өдөр эсвэл шалгалтын
тухайн өдөр материалаа бүрдүүлж аваарай.
Ялангуяа шалгалтын тухайн өдөр бүрдүүлэх бол шалгалтын цугларах цагаас
20 минутын өмнө албанд ирж бүртгүүлнэ үү. Бүртгүүлэхээр ирэхдээ авч ирэх
ёстой шаардлагатай зүйлсийг мартаж болохгүй.