Монгол дахь J.TEST алба☎ 9993 8007  ·  Facebook  ·  日本語
Нүүр / Асуулт

Түгээмэл асуулт

Хэн шалгалт өгч болох вэ?
Япон хэл эх хэл нь биш бол аль ч улсын, ямар ч насны хүн шалгалт өгөх эрхтэй. Монголд амьдарч буй гадаадын иргэн паспортоороо бүртгүүлнэ.
Шалгалтын төлбөр хэд вэ?
Бүх түвшинд 95,000₮. Бүртгүүлсний дараа өгөгдсөн гүйлгээний кодыг утга хэсэгтээ бичиж Хаан банкны дансанд шилжүүлнэ.
Төлбөрөө буцааж авч болох уу?
Үгүй. Төлсөн төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд дараагийн шалгалт руу шилжүүлэх боломжгүй. Түвшнээ зөв сонгоно уу.
Түвшнээ буруу сонгосон бол яах вэ?
Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө оффист утсаар хандвал түвшнийг өөрчилнө. Шалгалтын дугаар шинэ түвшнийхээр солигдоно.
Шалгалтын дугаар хэзээ олгогдох вэ?
Төлбөр баталгаажмагц олгогдоно. Миний бүртгэл хэсэгт регистр, утасны дугаараа оруулж шалгаад, шалгалтын хуудсаа (B) татаж авна.
Шалгалтад юу авч ирэх вэ?
Цээж зурагтай B хуудас, иргэний үнэмлэх эсвэл паспорт, 2B/B/HB харандаа, үзүүрлэгч, баллуур. 09:20 гэхэд шалгалтын байранд ирнэ.
Цээж зураг ямар байх вэ?
Сүүлийн 3 сард авахуулсан, цагаан фонтой, нүүр тод харагдах 3×4 хэмжээтэй зураг. Малгай, хар шил зүүхгүй.
Дүн хэзээ гарах вэ?
Шалгалтаас ойролцоогоор 3 долоо хоногийн дараа онлайнаар гарна. Дүн хэсгийг үзнэ үү.
JLPT-ээс юугаараа ялгаатай вэ?
J.TEST жилд 6 удаа болдог, бичих даалгавартай, A-C түвшин нь N1-ээс дээш чадварыг ч хэмждэг. Хүндийн зэрэг тогтмол тул ахицаа хэмжихэд тохиромжтой.
Байгууллагаараа бөөнөөр бүртгүүлж болох уу?
Болно. Оффистой холбогдоод бүртгүүлэх хүмүүсийн жагсаалтаа илгээнэ үү.