Монгол дахь J.TEST алба☎ 9993 8007  ·  Facebook  ·  日本語
Нүүр / Түвшин

Түвшин ба оноо

J.TEST нь 2019 оны 5 сараас A-C, D-E, F-G гэсэн 3 түвшинтэй болсон. Авсан оноогоор A-аас G хүртэл үнэлгээ авна.

ТүвшинХэнд тохирохНийт онооСертификатJLPT (ойролцоо)Хугацаа
A-CДунд, гүнзгий түвшин (500+ цаг)1000600-аас дээшN2 – N1 ба түүнээс дээш125 мин (80 + 45)
D-EАнхан-дунд түвшин (300+ цаг)700350-аас дээшN4 – N3105 мин (70 + 35)
F-GАнхан шат (150+ цаг)350180-аас дээшN585 мин (60 + 25)

Аль нэг хэсэгт 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй. JLPT-тэй харьцуулалт нь ойролцоо утга юм.

Шалгалтын цагийн хуваарь

A-C түвшин

Нийт 125 минут

Уншиж ойлгох, бичих — 80 мин
Сонсох — 45 мин

D-E түвшин

Нийт 105 минут

Уншиж ойлгох, бичих — 70 мин
Сонсох — 35 мин

F-G түвшин

Нийт 85 минут

Уншиж ойлгох — 60 мин
Сонсох — 25 мин

Уншлагын хэсэг дуусмагц сонсгол шууд эхэлнэ, завсарлага байхгүй. Шалгалтын өмнө бие засах газар орж бэлдээрэй — шалгалтын дундуур гарвал "тэнцээгүй"-д тооцно.

A-C түвшний үнэлгээ

ҮнэлгээОнооЧадвар
Онц A930–1000Нийгмийн бүх салбарт чөлөөтэй харилцаж, дээд зэргийн орчуулга хийж чадна.
A900–929Бүх салбарт харилцах суурь мэдлэгтэй (CEFR C2).
Дэд A850–899Тодорхой салбарт харилцаж, суурь орчуулга хийж чадна.
B800–849Ердийн нөхцөлд хангалттай харилцаж чадна.
C700–799Дунд түвшин. Ажил, сургуулийн орчинд энгийн харилцаанд оролцож чадна.
—600–699Сертификат олгогдох босго.

Жишээ даалгавар, нэмэлт мэдээллийг J.TEST-ийн албан сайтаас үзнэ үү.